Д.Ганбаатар: Хувийн хэвшлийнхэн аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар:Төр аж ахуйн ажлаасаа салах алхмууд хийж байгаа нь таалагдаж байна. УИХ, Засгийн газар төрийн хүнд суртлыг багасгах, хөгжлийг түргэтгэх хэд хэдэн уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан. Маш сайн үр дүнд хүрэхийн тулд бид ярилцаж байна. Хууль эрх зүйн орчин илүү сайжрах хүлээлт байна.

Хувийн хэвшлийнхэн асуудлыг том зургаар хардаг болсон. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Тэргүүлэгчид том төслүүдийг хэрэгжүүлж байж монголчуудын амьдрал дээшилнэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Олон нийтийн хувьцаат компани байгуулаад аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье. Төслүүдийн ТЭЗҮ хийх болон судалгаа шинжилгээ хийхэд хувийн хэвшил хурдтай манлайлж ажиллах боломжтой.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …