Дундговь аймгийн 64 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгдлээ

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын  64 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал,

  • Дундговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Дундговь Сайнцагаан сум Хот тохижуулалт газар Мандалговь хотын захирагчийн алба – 2 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Дундговь Ус суваг ОНӨААТҮГ – 10 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ – 2 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
  • Дундговь аймгийн ЗДТГ – 16 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Авто тээврийн төв – 2 үйлчилгээ
  • Дундговь аймгийн Байгаль орчны газар – 6 үйлчилгээ

Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дундговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Тодруулбал, өчигдөр /2022.03.24/ Дундговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад www.emongolia.mn системийг хэрхэн ашиглах, цахим ур олгох сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 60 албан хаагч хамрагдлаа.

Санал болгох мэдээ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар …