Монгол Ардын Намд шинээр элсэх хүсэлтэй иргэд eNam аппликэйшн, www.nam.mn вэб хуудсаар дамжуулан бүртгэлээ хийх боломжтой боллоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Ардын Намын 50 гаруй мянган гишүүн “eNam аппликэйшн”- ийг ашиглаж байна. Цаашид намын бүх гишүүд болон дэмжигчид уг аппликэйшнээр дамжуулж намын үйл ажиллагааны талаарх мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах боломж бүрдэнэ.
Elearning.nam.mn системээр дамжуулж намын гишүүдэд зориулсан сургалтын системийг нээж байна. Энэхүү сургалтаар Социал демократ үзэл баримтлал гэж юу вэ, яагаад чухал вэ, Монгол Ардын Намын үнэт зүйл, эрхэм зорилго юу байх талаар гишүүдээ сургаж дадлагажуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарах юм. Өөрөөр хэлбэл Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгож, гишүүн төвтэй, нээлттэй нам болохыг зорин ажиллаж байна.
Монгол Ардын Намын Технологи, Инновацын газрын дарга Н.Жавхлан хэлэхдээ “Бид “Цахим шилжилт-1”-ийн хүрээнд хийгдсэн бүртгэлийн өгөгдлийг ашиглан өнгөрсөн онд 30 дахь Их хурлын үеэрээ намынхаа гишүүдийн бүртгэлийг баталгаажуулан, Их хурлын төлөөлөгчдийн царайг таниулж, QR ашиглах технологийг ашиглан, хурдан шуурхай нээлттэйгээр санал хураах процессийг амжилттайгаар хэрэгжүүлсэн. Цаашид Монгол Ардын Намын Бага хурал төдийгүй орон нутаг дахь намын хороодын гишүүдийн бүртгэл, мэдээлэл төгөлдөржиж, гишүүдийн идэвх оролцоог дүгнэх, төрөл бүрийн өгөгдлийг цуглуулах боломжтой болгох “Цахим шилжилт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр нээлттэй ил тод, мэдэхүйн, чадахуйн зарчмаар үнэлэгдэх боломжтой дэвшилтэд нам болоход чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …