Фото: “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-н хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд олон үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнөөдрийг дуустал дэлгэгдэх юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.

НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгожээ.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …