“Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэн, салбартаа манлайлагч залуусын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулсан хүрээлэн буй орчны асуудлыг бодитойгоор шийдвэрлэх бүтээлч шийдлийг шалгаруулах юм.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч. Лодойравсал, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йорн Розенберг, Европын Парламентын гишүүн, Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Санал болгох мэдээ

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх …