Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг Өмнөговь аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 46 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал,
- Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Автотээврийн төв – 3 үйлчилгээ
- Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар – 2 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 7 үйлчилгээ
- Өмнөговь аймаг Гүний Ус ХХК – 9 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 1 үйлчилгээ
- Өмнөговь Даланзадгад хотын захирагчийн алба – 3 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
- Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
Үүний зэрэгцээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан хоёрдугаар баг Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны 16 байгууллагын 61 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүллээ.
- Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Боржигин Өв музей – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр Илчит Сансар ХХК – 4 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар – 27 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
- Говьсүмбэр УС ДУ ОНӨААТҮГ – 4 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар – 6 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилгаа, хот байгуулалтын газар – 3 үйлчилгээ
- Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ