Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгороор 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

О.Зундуйдорж:Шахмал түлш дутуу шатдаг гэх мэт технологийн алдаатай үйлдвэрлэгдээд байгааг инженерүүд хэлээд байна

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр утааг бууруулах хүрээнд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг А/180 …