Д.Оюунхорол: Бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хэрэгтэй

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан боллоо. 

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Чингис хаан олон улсын нисэх буудлаа түшиглэн Хөшигийн хөндий орчимд 31 мянган га газрыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээний газар болгож авсан. Өчигдөрхөн 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол гарлаа. Ингэснээр хувийн хэвшлийнхэн маань татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрдэнэ. Хөшигийн хөндийд 150 мянган хүн ажиллаж амьдрах суурьшлын бүс байгуулна. Энэ нь хотын статустай байгаасай гэж хүмүүс хүсэх байх. Өмнө нь бид Дархан, Эрдэнэт хотоо аймаг болгон өөрчилсөн нь бүс нутгийн хөгжилд ухралт болсон.

Залуус соёл, хөгжлийг дагаж амьдрах хүсэлтэй байгаа. Монголчуудын үнэт зүйл маш их өөрчлөгдсөн. Тиймээс бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хийх хэрэгтэй байна. Төр бол дэд бүтцийг шийднэ. Бусдыг хувийн хэвшлийнхэн маань гүйцэтгэх юм. Дэлхийн олон улс орнууд нисэх онгоцны буудлаа түшиглэсэн хотуудыг бий болгож, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр ложистикийн төв байгуулсан. 2010 оноос хойш 83 орон нисэх буудлаа түшиглэн хот байгуулсан байдаг. Эдгээр сайн загваруудаас санаа авч ажиллах нь зүйтэй болов уу.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …