БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж “Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхны хамт оролцохоор Ховд аймагт ирлээ.
Ирсэн даруйдаа тэрээр Ховд аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.
Уулзалтад БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, “Мянган угалзат”-ын БЦГ-ын дарга Т.Лхагвадорж, Хар ус нуур орчмын УТХГНХЗ-ны дарга С.Батмөнх, “Мөнх хайрхан” БЦГ-ын Н.Одхүү, Хар нуур, Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн, “Үенч-Булган” голын сав газрын захиргааны дарга С Батзориг, Сум дундын ойн ангийн дарга Ц.Даваахүү, Цаг уур орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ц.Дэлгэр нар ажил мэргэжлийн онцлог, салбарын өнөөгийн ажил, цаашдын ажлын тулгамдсан асуудлуудын талаар танилцуулж, санал солилцлоо.