Баянзүрх дүүргийн 5-р хороо Улаанбаатар их сургуулийн ард байрлах, 21 гарааш, дүүргийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй хашааг буулгалаа.
Нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашаа барьсан, ил задгай хог хаясан зэрэг асуудлуудыг шийдвэрлэж ажиллалаа. Цаашид тухайн байршилд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд сургуулийн захиргаа дэмжиж, хамтран оролцоно гэдгээ илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах, орц гарц чөлөөлөх тухай” А/149 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн 43 дугаар хороо 58, 74Г байрны баруун талд байрлах нийтийн эзэмшлийн зам талбай хаасан, стандартын бус хашаа, хайсыг буулгалаа.
Үүний дараа Натур худалдааны төвөөс урагш Нарны замтай холбосон авто замын ажил хийгдэх юм. Хорооны иргэд дүүргийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй хашаа, хайсыг буулгаж, туслах зам шинээр байгуулах ажлыг эхлүүлж байгаад талархалтай хандан, дэмжиж оролцож байна.
Одоогийн байдлаар Натур худалдааны төвөөс урагш Нарны замтай холбосон нэг л туслах замтай бөгөөд тухайн хэсэгт түгжрэл их үүсдэг. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбай хаасан хашаа, хайсыг буулгаж, авто зам тавьснаар хороолол доторх түгжрэл тодорхой хувиар буурахаас гадна хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим газарт тохижилт хийж иргэд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.