Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид ирэх долоо хоногт ажил хаялт хийнэ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд өнөөдөр /2022.04.13/ нийслэлийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл болсон 260 орчим ажилтан цугларч Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилчдын цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн санал, шаардлагын дагуу Түр хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа.


Учир нь төрийн болон орон нутгийн өмчит Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай А/122 сайдын тушаалд зааснаар цалин нэмэгдсэнгүй гэдгийг хэлж байна.
Монголын Боловсрол, ШУ-ны ҮЭ-ийн холбооны Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооны дэргэдэх Түр хорооноос байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцөл бололцоогоор хангадаг ТҮ-1-3 зэрэглэлийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй ялгаварлан гадуурхаж байгаа асуудлаар хуралдан шийдвэр гаргажээ.
Тус хурлаар Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ҮЭ-ийн хорооны гишүүдийн санал, шаардлагын хүрээнд өнөөдөр /2022.04.13/ БШУ-ны яамны төлөөлөлтэй уулзаж, гишүүдийн шаардлага, саналын дагуу ажил хаялт хийх тухай мэдэгдэхээр шийдвэрлэсэн бөгөөд ТҮ-1-3 зэрэглэлийн ажилчдын дутуу олговрыг олгох, цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, ирэх долоо хоногт ажил хаялт хийхээр шийдвэрлэжээ.
Одоо Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 8 төлөөлөл БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзахаар ороод байна гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …