Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаалаа

Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурсны улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдон, халтиргаа, гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар улсын чанартай А0302 дугаартай  Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто зам, замын байгууламжийг дөрөвдүгээр  сарын 16-ны өдрийн 14:00 цаг хүртэл түр хугацаагаар хаасан тул иргэд, тээвэрчид тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …