“Оюутан-цэрэг”-үүд хариуцлагатай, эерэг хандлагатай, хүмүүжилтэй эх оронч иргэн болон төлөвшиж байна

“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа. 

“Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. Нийт 1472 оюутан бүртгүүлсэн. Эдгээр оюутнаас голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцжээ.  

“Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 6 удаагийн сургалтад 5000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан юм. Оюутан залуус хичээлдээ амжилт үзүүлж, ёс суртахуун, зан чанарын хувьд төлөвшиж, эерэг хандлагатай, хариуцлагатай, муу зуршилгүй, эх оронч иргэн болон хүмүүждэг гэдгийг БШУ-ны сайд оюутнуудад хэлсэн үгэндээ онцоллоо.

Боловсролын салбар мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилготой. Энэ зорилготой уялдаж буй хөтөлбөр болох “Оюутан-цэрэг”-ийн тоог цаашид нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд нар санал нэгтэй хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оюутан залуустаа хандан эр цэргийн албаа нэр төртэй хааж, эх орныхоо шилдэг боловсон хүчин болохыг хүслээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …