Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулна

Энэ жил Туул голын эрэг дагуух талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.

Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. 

Бүтээн байгуулалтын ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах, эрх олгох үйл ажиллагааны шатанд явж байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ. Энэ мэтчилэн Туул гол дагуух таван байршлын нийт 48.88 га талбайг үе шаттай тохижуулан, иргэдийн амарч зугаалах орчин, нөхцөлийг сайжруулахад нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байна.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Үүний хүрээнд нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг санаачлан, шат дараатайгаар зохион байгуулахад нийслэлийн бүх шатны байгууллагууд анхааран ажиллана.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …