МУИС “Тэрбум мод –1000 инженер” хөтөлбөр хэрэгжүүлж, “Ойн аж ахуйн инженер” бэлтгэхээ мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулжээ.

Тодруулбал, өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн аж ахуйн инженер” болох юм.

Богино хугацааны “Ойн аж ахуйн инженер” бэлтгэх сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх ба дээд боловсролтой иргэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүйгээр МУИС-д элсүүлнэ.

Бүртгэл 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-3211 дугаараас лавлана уу.

Одоогоор Монгол улсад 600 гаруй дээд боловсролтой ойн инженерүүд төр, хувийн хэвшлийн ойн байгууллагуудад ажиллаж байна.

МУИС, ХААИС жилд 20 орчим ойн инженер, МСҮТ-д 100 гаруй мэргэжлийн ажилчид бэлтгэж байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …