Нийт нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт 04 дүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан.

Харин Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй бөгөөд нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна.

Санал болгох мэдээ

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй …