“Дэлхийн монгол залуус” Менторшип хөтөлбөр эхэллээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөр 2022 оны 05 сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөгч менторууд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагуудыг долоо хоног бүр зохион байгуулж, “Ерөнхийлөгчийн илгээлт -2100” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагсдад хилийн чанадад суралцах, амьдрах талаарх суурь ойлголтыг менторууд өөрсдийн бодит туршлага дээр тулгуурлан өгөх юм.

Санал болгох мэдээ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар …