Tiffany yoga студийн уриа үг: Зүрхэн чанад руугаа аялъя
Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг дэргэдээ “Tiffany yoga” студитэй боллоо.
Ингэснээр эрүүл мэндийн салбартаа Анхдагч эмнэлэг болж байна.
“Tiffany yoga” студийн нээлтийн үйл ажиллагаанд “Tiffany yoga” студийн үйл ажиллагаа хариуцсан захирал, Иогийн багш Ц.Ундармаа, студын багш нар, “Тиффани мед” эмнэлгийн удирдлага хамт олон мөн тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл болон бизнес түншүүд оролцсон юм.
“ Tiffany yoga” студи 3 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
“Tiffany yoga” студийн үйл ажиллагаа хариуцсан захирал, Иогийн багш Ц. Ундармаа “ “Tiffany yoga” студийн онцлог нь уламжлалт сэргээн засах “Тиффани мед” эмнэлгийн дэргэдэх гэдгээрээ онцлогтой.
Тиймээс иогийн студи нь уламжлалт анагаах ухаан, иогийн мэдлэгийг хослуулан бие болоод сэтгэлийг эмчлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Сэтгэлийн эрүүл мэнд нэн чухалд тооцогдох болсон өнөө цагт нийгмээс ирэх дарамт стрессийг даван туулахад иогийн дасгал таньд туслах болно.
“Tiffany yoga” студи “Тиффани мед” эмнэлэгтэйгээ хамтран үйлчлүүлэгчдээ иогийн дасгал, бясалгал, булчин суллах массаж, тан, зүү, төөнүүр, детокс хөтөлбөр гэх мэт олон төрлийн үйлчилгээ үзүүлэх давуу талтай ” хэмээн ярилаа.
Иогийн төвдөө ирээд бүртгүүлэхдээ эмчийн үзлэгээр заавал орно. Энэ нь ганцхан таны биеийн онцлогт тохирсон хоолны зөвлөмж, хэмжилт, халуун иогийн ангид ороход хориглох заалт байгаа эсэхийг үзлэгээр тодруулж үйлчлүүлэгчийн карт нээх юм.
“Tiffany yoga” студи Халуун иог, Виньяаса иог, Халуун виньяаса иог, Хатха иог, Нарны мөргөл, Эмчилгээний иог, VIP ангиудтай.
“Иогийн ач холбогдол”
-Эрүүлжих
-Зүрх судасны өвчин
-Ууц нурууны өвдөлт
-Өтгөн хаталт
-Нойргүйдэл
-Хөдөлгөөний хомстлоос сэргийлэх
-Биеийн хөшүүн байдлыг арилгах
-Сэтгэл санааг тайвшруулах
-Стресс, ядаргааг тайлах зэрэг олон талын ач холбогдолтой.
“ Tiffany yoga” студийн 2022 оны тавдугаар сарын хичээлийн хуваарь
Сонирхуулахад “Tiffany yoga” студийн хамт олон нээлтийн үйл ажиллагаагаа тохиолдуулан тавдугаар сарыг дуустал долоо хоног бүрийн Ням гаригт өглөөний 10:00 цагаас иогоор хичээллэж эхлэхийг хүсэж буй хүмүүст зориулан Нарны мөргөлийг үнэ төлбөргүйгээр заах юм.
Хэрэв уншигч та “Tiffany yoga” студид хичээллэж эхлэхийг хүсвэл 77558889, 90003366, 90005999 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.