Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм. 

Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталлаа.

Санал болгох мэдээ

Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын …