Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюс төвд:

11.00 цагт Монголын Э-спортын ассоциацаас зохион байгуулж буй Э-спортын УАШТ-ий талаарх мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулах талаар иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЗТЯ-ны бодлого хэрэгжихгүй байгаагаас орон нутгийн тээвэрчид хохирч байгаа талаар “Арвин шар зам” ХХК-иас мэдээлэл хийнэ.

Бусад:

09:00 цагт Төрийн ордны А танхимд ”Усны салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт тухайн салбарын төр, хувийн хэвшлийн үндэсний чуулга уулзалт болно.

11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ”Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх илтгэлтэй холбогдуулан Зам тээврийн яам, Авто тээврийн газар зэрэг төрийн байгууллагын хүнд суртал, зүй бус үйл ажиллагаа, бүтцийн гажигтай холбоотой мэдээллийг авто тээвэр, нийтийн зорчигч тээврийн салбарын ТББ-уудын нэгдсэн удирдлагууд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын удирдлагууд нутаг дэвсгэр дээгүүр нь тавихаар болсон Сайншанд Даланзадгад чиглэлийн хөндлөн чиглэлийн төмөр замыг эсэргүүцсэн малчид, нутгийн иргэдээ төлөөлөн мэдээлэл хийнэ.

14:30 цагт  “Пума-Империал” зочид буудлын хурлын зааланд “Нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тулгамдсан асуудал болоод цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …