Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 05 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор Их Британийн “Skyral” компанитай хамтран ажиллана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд …