“Сая тонн сая мод” хөтөлбөр үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хангай болон говийн бүс нутагт 2021-2030 он хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

 Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид 2021 оны намар нийслэлийн СХД-ийн Бумбатын рашаан орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт 100 гаруй суулгацыг тариалсан. Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр компанийн байгаль орчны мэргэжилтнүүд Бумбатын рашаанд тарьсан суулгацаа арчлахын зэрэгцээ нэмж 50 ширхэг гүйлс модны суулгац тариаллаа.

Санал болгох мэдээ

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй …