Өндгөвчний уйланхай буюу киста түүний хор хөнөөл

377222762170526.jpgӨндгөвчинд янз бүрийн гарал, бүтэцтэй үүсгэвэрүүд байх ба энэ нь эмэгтэйчүүдийн эмгэгийн 8-19 % -ийг эзэлнэ. Өндгөвчийн уйланхай аль ч насны эмэгтэйд тохиолдож болно. Үүний дотроос өндгөвчийн үйл ажиллагааны гаралтай уйланхай элбэг юм.

Өндгөвчийн фолликулын уйланхай 
Сар болгон эмэгтэйн аль нэг  өндгөвчинд уйланхай үүсэх ба сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед хагарч өндгөн эс боловсрон гардаг. Өндгөвчийн энэ үйл  ажиллагаа алдагдсантай холбоотой уйланхай хагаралгүй хадгалагдан дотор нь шингэн хуримтлагдан томорч нэг хөндийтэй үүсгэвэр үүсдэг. Үүнийг фолликулын уйланхай гэдэг. фолликулын уйланхай нь өндгөвчийн бүх уйланхайн 83 % -ийг эзлэх ба ураг нярай, аль ч насны эмэгтэйд тохиолдоно. Уйланхай хэмжээгээрээ 2.5-8 см, гөлгөр нимгэн ханатай, нэг хөндийтэй дугуй хэлбэртэй байна.

Шинж тэмдэг:
Зовиур багатай хаяа зөвхөн өвдөлт байна. Фолликулын уйланхай нь өөрөө аяндаа шимэгдэх ба ихэвчлэн сарын тэмдгийн 2-3 мөчлөгийн дараа арилна.

Хүндрэл:
Уйланхай хөл дээрээ мушгирах: Энэ үед гэнэт хэвлийн доогуур огцом өвдөх, бөөлжих, дотор муухайрах шинж илрэх ба зайлшгүй мэс заслын эмчилгээ шаардана.
Бүрхүүл нь хагарах
Хананд нь цус харвах
Сарын тэмдэг алдагдах

Өндгөвчийн шар биеийн  уйланхай
Энэ нь өндгөвчнөөс өндгөн эс гадагшилсаны дараа фолликулын уйланхайн хөндийд цусны эргэлт алдагдсантай холбоотой цус, шингэн хуримтлагдахыг хэлнэ. Өндгөвчийн бүх уйланхайн 5 % -ийг эзлэнэ. Ихэвчлэн нөхөн үржихүйн насанд тохиолдоно. Шар биеийн  уйланхай хэмжээгээрээ 3-8 см, зузаавтар ханатай, ихэвчлэн цусархаг шингэн агуулсан, доторх агууламж нь нэг төрлийн бус байна.

Шинж тэмдэг:
Зовиур багатай хэвлийн доод хэсгээр өвдөж болно. Сарын тэмдэгийн 1-3 мөчлөгийн явцад өөрөө аяндаа шимэгдэх тул мэс заслын эмчилгээ шаардлаггүй.

Өндгөвчийн эндометриод уйланхай:
Энэ нь дааврын хямрал, дархлаа тогтолцооны хэвийн бус байдлаас үүсдэг нөхөн үржихүйн эрхтний эндометриоз өвчний хамгийн элбэг тохиолдох хэлбэр юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд 7-10 % , үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн  50 % , өндгөвчийн уйланхайт үүсгэвэр гэж оношлогдон мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн 11.3 % – д тохиолдоно. Өндгөвчийн эндометриод уйланхай дугуй хэлбэртэй 0.6-10 см хэмжээтэй, зузаан ханатай, цусархаг шоколад төст агууламжтай байна.

Шинж тэмдэг:
Өвдөлт нь байнга, эсвэл биеийн юм ирэхийн өмнө, ирэх үед өвдөлт ихэснэ. Ууц нуруу, шулуун гэдэс рүү дамжиж өвдөнө.
Өндгөвчийн эндометриод уйланхайн үед бага аарцгийн хөндийд наалдацын процесс дагалддаг учраас гэдэс болон давсагны үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хатах, олон дахин шээх шинж байиа.
Сарын тэмдгийн өмнө хойно бага зэргийн цусархаг ялгадас үргэлжлэн гарна.

Хүндрэл:

  •     Үргүйдэл
  •     Бүрхүүл хальс цоорох
  •     Хэвлийн хөндийн наалдац

Эмчилгээ:

  •     Эмийн даавар эмчилгээ
  •     Мэс засал
  •     Дурангийн мэс засал

 Өндгөвчийн кистома
Өндгөвчийн хавдруудын дотор 14.7 % эзэлнэ. Харьцангүй элбэг тохиолдоно. Ихэвчлэн 21-60 насанд тохиолдоно.  Хэмжээгээр том 15-30 см заримдаа 50 см хүрдэг. Зууван дугүй хэлбэртэй ихэвчлэн тунгалаг шингэн агуулсан байна. Голдуу нэг талынх байна.

Шинж тэмдэг:

  •     Хэвлий томрох
  •     Хэвлийн доод хэсгийн өвдөлт

Эмчилгээ:

  •     Мэс засал
  •     Дурангийн мэс засал

Кил нэгдсэн эмнэлэгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …