БШУЯ:Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн  2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ.

Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл хоёрдугаар сарын 14-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ.

 Үүнд:

✅ 1-3 дугаар ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 06-ны өдрөөс

✅  4-5 дугаар ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 13-ны өдрөөс

✅  6-12 дугаар ангийн сурагчдын амралт 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Санал болгох мэдээ

Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон …