Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 6-р сарын 09-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван, Балж гол болон Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.
Өнөөдөр Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчмоор усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.