Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр хөндлөнгийн ажиглагчаар оролцов.
Хурлаар МУССХ-ны дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлав. Хурлын үеэр болсон сонгуульд холбооны Ерөнхийлөгч П.Батсайхан улиран сонгогдов.
Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр бүрдүүллээ.
МУССХ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус холбоог МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулж өгөв.
Мөн спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогболборын ахлах арга зүйч С.Алтантуяа, Х.Галбадрах, “Ривер” клубийн дасгалжуулагч Г.Мөнхбаяр, Монголын хоолзүйчдийн холбооны спортын хоолзүйч Д.Сайнцэцэг, ОУХМ Б.Энххүслэн, ОУХМ М.Дэлгэрхүү, спортын мастер Г.Оюунгэрэл, дасгалжуулагч Н.Дэлгэрсайхан нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор, холбооны ажил үйлсэд идэвхтэй оролцон тусалж дэмждэг Б.Жадамба, Б.Саруултуяа, Д.Батбаяр, Х.Ганбаатар нарыг Олимпын алтан медалиар тус тус шагнав.