Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музей олон нийтэд нээлттэй ажиллаж эхэллээ.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар оролцож баяр хүргэв. Мөн цаашид тус цэцэрлэгийн эргэн тойронд одоо байгаа ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, модлог ургамал зэргийг арчилж, хамгаалах ажлыг тухайлан эзэнжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Эргэн сануулахад, уг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музей нь 2014 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоод байсан юм. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн нь “Олон улсын Бурхан буддагийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэйгээр Солонгос улсын хөрөнгө оруулалтаар “Лянхуа” төрийн бус байгууллага хариуцан бариулж, 2005 онд ашиглалтад орж байсан ба Засгийн газрын 252 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа 157.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар, Нийслэлийн 209.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, зам талбай, Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар жил бүр ногоон байгууламж, зам талбайн засвар, үйлчилгээ бусад тохижилтуудын ажлуудыг хийсэн байна.
Мөн 2021-2022 онд “Алтан шогол” ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Бурхан багшийн сэрэг дүрийн суурь болон байрны засварыг 135.0 сая төгрөгөөр өөрийн хөрөнгөөр хийж, Бурхан шашинтны төв Гандандэгчилэн хийд болон бусад төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр иж бүрэн засвар, тохижилт, сэргээн засварлах ажлуудыг хийж , өнөөдөр тус музей олон нийтэд үйлчилж эхлэв.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …