Файзер вакцины хүүхдийн 302,400 тун Монголд буулаа

Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун өчигдөр Монголд буулаа.
КОВАКС хөтөлбөрийн шугамаар нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан Япон улсын засгийн газрын дэмжлэгтэй 2.5 сая тун, КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.3 сая тун, хүүхдийн 1.3 сая тун, нийтдээ 5.1 сая тун вакцины ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
Дархлаа сэргээх нэмэлт тунгийн 90 хувьд Файзер вакцин хэрэглэгдэж байгаа юм.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …