Прокурорын байгууллага 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ.
Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 24, Авлигын 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хүүхдийн эсрэг болон Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4 байгаа бол Кибер орчинд хууль бусаар халдах 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …