А.Ганхуяг: Аян замд минь тусалсан цэргийнхэндээ баярлалаа

Шатахуун ачсан том тээврийн машин нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын ойролцоо шаварт сууж, Улаанбаатар хотоос хүнд даацын машин дуудахаас өөр аргагүй болсон жолоочид холын цуваанд яваа цэргийнхэн тусалж, замд нь саадгүй гаргасан талаар нийгмийн сүлжээнд тархжээ.  

Жолооч А.Ганхуяг “Миний ажил бол цаг хугацаатай уралддаг, хариуцлагатай ажил. Шавраас гарах аргагүй, ажил цагтаа амжихгүй нь гээд хэцүүхэн байлаа. Гэсэн ч золоор та бүхэнтэй таарлаа. Хүнд үед дундаршгүй сэтгэлээр тусалсан цэргийнхэндээ баярлалаа. Эх орон, төр ард, түмнийхээ төлөө гэсэн ариун үйлс бүхэн нь дардан байг” хэмээн талархал илэрхийлсэн байна.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …