НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг гардуулав

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан манай улсын хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн.

Уг аянд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон билээ.

ГХЯ-нд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг уг аяны түүхийг харуулсан товхимлын хамт гардуулан өгөв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг арга хэмжээнд хэлсэн үгэндээ монгол хүүхдүүд НҮБ-д тус байгууллагын Дүрмийг монгол уран бичлэгээр ном болгон бэлэглэж байгаа нь Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ үнэнхүү дээдлэн хайрлаж, түгээн дэлгэрүүлэн үндэстний хэмжээний хэрэглээ болгох чин хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхий нийтийн сонорт хүргэх билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэв.

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …