Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

Хөвсгөл нуурыг байнгын хамгаалах ажлын хэсэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ийг хийж хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг” юм. Анхдугаар хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.

ОБЕГ-аас боловсруулсан “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах гурван зорилтод төсөл” хөтөлбөрийн танилцуулга;

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал хөгжүүлэх төсөл – Хөвсгөл дэд хүрээнд” бүтээн байгуулалтын танилцуулга;

Ханх сум ба Хөвсгөл нуурыг дахин төлөвлөлтийн танилцуулга;

Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлын талаар танилцуулга хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Мөн Хөвсгөлийн ойг хамгаалах ажлыг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газарт хариуцуулж, менежментийн төлөвлөгөө гаргахыг үүрэг болгов.

Санал болгох мэдээ

Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх …