УУХҮЯ: АИ-95 автобензин, дизель түлшний үнийг 300 төгрөгөөр бууруулсан

Дизель түлш болон АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр энэ оны хоёрдугаар сард баррель тутамд оргил цэгтээ буюу 127 ам.долларт хүрсэн.

Харин зургаадугаар сараас бага зэргийн бууралт үзүүлснээр өнөөдөр дотоодын зах зээлд литр нь 300 төгрөгөөр хямдрах боломж бүрдэв. АИ-92 автобензиний тухайд, УУХҮЯ-наас өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгахаар болсон бөгөөд үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 бүтээгдэхүүнийг 4,5,6-р сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломжийг бүрдүүлсэн гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …