Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

2022 оны 08 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад оруулжээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих …