Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн ОКТАГОН дахь анхны тулааны тов зарлагдлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг жүдогийн дэвжээнээс “зодог тайлсан” ч холимог тулааны төрөлд хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерке хотноо байрладаг “Jackson Wick MMA Academy”-д хийж байгаа билээ.
М.Уранцэцэгийн октагонд хийх анхны тулаан есдүгээр сарын 10-нд товлогдлоо.
М.Уранцэцэг PFC ( Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг-ийн жинд amateur championship цол, бүсийн төлөө холимог тулааны туршлагатай тамирчин, Fury fighting championship холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга болж байсан АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй тулалдана.


Эх сурвалж: Ц. Энхтүвшин /Таван цагариг сонин /

Санал болгох мэдээ

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар …