Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан хил нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлж, албадан гаргажээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гадаадын иргэдийг илрүүлэн, албадан гаргалаа.

Тодруулбал, Аяллын зорилгоор ирсэн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын нэр бүхий таван иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Чингис хаан олон улсын агаарын замын боомтоос Монгол Улсад нэвтрэх виз авахыг завдсан байна.   Иймд тухайн иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 буюу хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн үндэслэлийн дагуу Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг.

Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэж Монгол Улсад нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагаа сайтар судалж, нягтлах, аливаа худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхааруулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …