“Ханбогд кашимер” компани Монгол Улсаа төлөөлөн анх удаа Италийн загварын шоунд амжилттай оролцов

Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan-2022” загварын шоунд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо.


REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхийг зорьжээ.

Тус цуглуулга дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан бөгөөд ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй одоогийн хэрэглэгчдийн зан төлөв дээр тогтож судалгаа хийсний үндсэн дээр Монголын өв соёлыг минимализм, феминизмийн чиг хандлагатай хоршуулан дээд зэргийн цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээсэн байна.
Harpers Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine зэрэг олон улсын алдартай загварын сэтгүүлүүд “Ханбогд кашимер” компанийг онцолж, улсаа төлөөлөн оролцсон үндэсний үйлдвэрлэгчийн амжилтыг тодотголоо.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …