Б.Лхагвасүрэн: Гадны банк Монголд орж ирвэл Төв банк дэмжинэ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадны банкуудыг Монголд оруулж ирэхтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Чанаргүй зээлийн хэмжээ аравдугаар сарын сүүлийн байдлаар 11.7 хувь. Энэ бол есдүгээр сартай харьцуулахад хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт. Өссөн гол шалтгаан активин чанарын үнэлгээ. Цаашид огцом нэмэгдэхгүй гэж харж байгаа.

Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн санхүүгийн хямрал нь санхүүгийн салбарт муу нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Монголд 12 банк байгаа нь бүгд дотоодынх. Гадны банкны салбар, бие даасан банк орж ирэхэд Төв банк бүх талаар нь дэмжихэд бэлэн байгаа. Хамгийн гол нь манай эдийн засаг жижигхэн учир сонирхол бага байх шиг байна. Гадны банкууд орж ирэх хөшүүргийг төрийн зүгээс бодлогоор дэмжихгүй бол орж ирэх магадлал бага.

Английн “Standart Chartered” гэх томоохон банк Монголд төлөөлөгчийн газраа нээж байсан. Оюутолгойтой  холбоотой бүх төлбөр тооцоог хийхээр гэрээлээд байж байсан ч заавал Монгол улсын газар нутаг дээр байх шаардлагагүй гэж Засгийн газар тухайн үед үзсэн” гэлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …