Манай улсыг зорих жуулчдын тоо 12,8 хувиар буурчээ

indexНэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас /UNWTO/ сар тутам  жуулчлалын талаар статистик мэдээ гаргадаг байна. Энэ мэдээллээс харахад  2013 оны эхний 8 сарын байдлаар олон улсын жуулчдын тоо өмнөх жилүүдийн мөн үеийнхээс хамгийн ихээр өссөн ба 747 саяд хүрсэн байна.

Энэ нь 2012 онтой харьцуулахад 38 сая буюу 5%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин Ази-Номхон далайн бүс нутгаар жуулчдын тоо 10 саяаар буюу 6%-иар өсжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас авсан мэдээгээр 2013 оны эхний 10 сарын байдлаар манай улсад 366 095 жуулчин ирсэн бөгөөд энэ нь урьд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 12.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Жуулчдын голлох зах зээлийн эхний арван орноор БНХАУ, ОХУ, БНСУ, ЯПОН, АНУ, КАЗАКСТАН, ГЕРМАН, ФРАНЦ, АВСТРАЛИ, ИХ БРИТАНИ зэрэг улсууд орсон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …