Ц.Билэгтсайхан:Ковид-19 халдвараар өвчилсөн 34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Манай улсад 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт  бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар  34 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 134 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 94 хувь нь хүндэвтэр, зургаан хувь нь хөнгөн гэсэн эмнэлзүйн эрэмбэтэй байна. 

Манай улсын хувьд  Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1.2 хувилбар 92.5 хувь,  BQ.1.1   2.5 хувь, BA.5 хувилбар таван хувьтай байна.

Мөн БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.


Урд хөрш цар тахлын талаарх  тоо мэдээллийг  бүрэн мэдээлэхгүй байгаа. Гэхдээ ДЭМБ-ийн мэдээгээр урд хөршид сүүлийн 24 цагт   34 мянга гаруй, өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тоо, тохиолдлын тоо 47 хувиар урд хөршид өссөн байна.

Барууны орнуудын судалгаагаар БНХАУ-д цар тахлын оргил үе нэгдүгээр сарын дунд үеэр тохионо  гэж тооцсон байна. Хоногт 3.7 сая хүн батлагдаж, 10-14 хоногийн дараагаар нас баралт 25 мянга орчим бүртгэгдэнэ гэсэн тооцоог гаргасан байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …