Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00  цагт Чингэлтэй дүүргийн АН-аас сонгуулийн маргаантай асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Москвагийн мөсөн цирк Монголд” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Бусад:

09:00 цагаас ЗТЯамнаас  цаг үеийн асуудлаар  Яамны 201 тоотод Хэвлэлийн Бага Хуралтай.

09.00-12.30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн үндэсний 5 дахь илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагааг Эдийн засгийн хөгжлийн яамнаас зохион байгуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Олон нийтэд түшиглэсэн 5-р төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдүүдэд зориулсан өдөрлөг 10 цагт болно. Сэтгүүлчдийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна. Олон нийттэй харилцах хэлтэс 62263101, 88804145

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм. Үүнтэй холбоотойгоор 12-Р сарын 03-нд Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд 10.00 цагаас БШУЯ, ССАЖЯ, ХАХНХЯ, ХЯ, ЭМЯ-ны сайд дэд сайд, төлөөлөгчид хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.

ХУД-ын Соёлын ордонд 12 цагаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажилд зуучлах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өдөрлөг зохион байгуулах гэж байна. Сэтгүүлч та бүхнийг урьж байна.344477, 99064665

09:00-15:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд “Гамшгийн үеийн хүнсний аюулгүй байдлын хяналт” сэдвээр нийслэл, дүүргийн хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нарт сургалт хийгдэнэ. Хэвлэлийнхэн ирж сурвалжлах боломжтой. Утас 261425

12:30 цагт таван шарын Дроган буюу баруун аймгуудын тээврийн хэрэгсэл зорчдог авто вокзалын эргэн тойронг хулгайн тээвэр, хууль бус наймааг цэгцлэх асуудлаар албаныхан ажиллана. Мөн жолооч бүр өөрийн дураар төрөл бүрийн гэрлийг автомашиндаа хийснээс ослын тоо буурахгүй байгаа. Тиймээс автомашины гэрлийн нэг стандартыг мөрдүүлж ажиллахаар болсон. Энэ асуудлаар Зам тээврийн яамнаас 5 шарт очиж ажиллаж байгаа дарга нар мэдээлэл өгнө. Холбоо барих утас 9900-4811

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …