Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзмэрт сэргээн засварлалт хийж байна

Соёл Урлагийн Газар, Соёлын Өвийн Үндэсний Төвийн захирлын тушаалаар тус төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газар, Сэргээн засварлах газрын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзмэрт сэргээн засварлалт хийж байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн сэргээн засварлагдах үзмэрүүдийг шинжилж гэмтлийн тодорхойлолт гаргах, ангилан ялгах, газар дээр нь сэргээн засварлалт хийх боломжтой үзмэрүүдийг сэргээн засварлах ажлыг 1 дүгээр сарын 11-25-ны хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын Ерөнхий технологич Э.Батжаргал ахлагчтай Сэргээн засварлах газрын Ерөнхий сэргээн засварлагч С.Даваадарь, Ахлах сэргээн засварлагч А.Мөнгөнцоож, сэргээн засварлагч Р.Сэнгүм, Б.Намжуур нарын  бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …