Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг сурталчлах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Шүүхийн шинэтгэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан билээ.
Сонин, сэтгүүл, сайтуудын сэтгүүлчдээс уралдааны тэргүүн шагналыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Улсболд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй хийсэн “Чадалтай хүмүүсээ шүүхээс алдвал бурууг нь өөрсдөө хүлээ” ярилцлагаар, хоёрдугаар байрыг Улс төрийн тойм сонины Улс төрийн албаны сэтгүүлч Т.Амартүвшин “Авлигагүй шүүгчтэй байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татна” нийтлэлээрээ хүртлээ.
Телевиз, радиогийн төрөлд МҮОНРТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг Эрх зүйн хөтөч “Шүүхийн шинэтгэл” нэвтрүүлгээр тэргүүн байр эзэллээ. Хоёрдугаар байрт МҮОНР-гийн сэтгүүлч Ц.Сүхбаатар, Хурд агентлагийн сэтгүүлч Д.Бат-Орших нар шалгарсан байна. Шилдэг бүтээлийн эздэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж баяр хүргэж, мөнгөн шагнал, өргөмжлөл гардууллаа. Тэрбээр шүүхийн шинэчлэлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухлыг онцоллоо.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
