Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны ахлах мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар

imagesМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос аймаг бүрт томилогдон ажиллах ахлах мэргэжилтний төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, энэхүү албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэдээс нөхөх тул ажиллахыг хүссэн иргэд аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хандах буюу дор дурдсан хаягаар бүртгүүлнэ үү.

Жич: Энэхүү зар мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн http://103.11.193.90/test/web/resadvert.php гэсэн цахим хаягт байршуулсан  болно.

Бүртгэлийн хугацаа: Нийтэд мэдээлж байгаа энэхүү 21 аймагт ажиллах Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны ахлах мэргэжилтний сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Засгийн Газрын 11 дүгээр байрны 5 давхарт байрлах Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны 504 тоот өрөөнд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 09.00-12.00, 13.00-16.30 цагийн хооронд бүртгүүлэх материалаа өөрийн биеэр эсхүл loval@mn_nhrc.org гэсэн цахим хаягаар ирүүлнэ.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

1.Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.

2.Бүртгүүлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.

3.Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримт бүрдүүлнэ.

– Төрийн албан хаагчийн анкет бөглөсөн байх

– Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

– Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт

– Иргэний үнэмлэхний эх хуулбарын хамт

– 4х6-гийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

– Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримтын эх хувь, хуулбарын хамт

Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өнч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ. Мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байх ба зөвхөн мэргэшлийн шалгалт өгсөн албан тушаалын ангилал дотроо нэр дэвшинэ гэдгийг анхаарна уу.

Мэдээлэл, лавлагаа:

Тус байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны 262931 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …