“Авилгын эсрэг нэг сарын аян” явагдана

imagesМҮХАҮТ-аас энэ сарын 9-нд тохиох “Олон улсын авлигын эсрэг өдөр”-тэй холбогдуулан “Авилгын эсрэг нэг сарын аян”-г зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд “Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг энэ сарын 9-нд, “Монгол Улсад үндэсний шударга ёсыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийн төслийн боловсруулалтын хэлэлцүүлгийг 11-нд хийх аж.

МҮХАҮТ нь Дэлхийн Эдийн Засгийн Форумаас хэрэгжүүлж буй “Авлигын эсрэг түншлэл” дэлхий нийтийн авлигыг устгах санаачлагад ач холбогдол өгч Авлигын эсрэг түншлэлийн Монголын сүлжээг 2011 онд санаачлан байгуулжээ.

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …