Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд цалингаа 50–иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 онд байгуулсан “Хамтын хэлэлцээр”-ийн биелэлт хангалтгүй байгаа тул Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос жагсаал, цуглааныг өнөөдөр /2023.04.06/-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Жагсаалд Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны шинжлэх ухааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын багш, ажилтан оролцлоо.

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогсдоос УИХ, Засгийн Газар, БШУЯ, ХНХЯ, Сангийн яаманд дараах шаардлагыг хүргүүллээ.

Шаардлага:

Хамтын хэлэлцээрийн 2.1 дэх заалтыг хэрэгжүүлж боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2023 оны 4-р сарын 1-ний өдрөөс  50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, ажил мэргэжлийн онцлогийг харгалзан албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлөх, нэмэгдүүлэх, олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсний хувь, хэмжээг өсгөх

 Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.14 дүгээр заалтыг хэрэгжүүлж, Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардал болон бусад зардлыг олгох

МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос шаардлагын хариуг 2023 оны 4 дүгээр сарын 10-ний дотор ирүүлэхийг хүссэн ба тус шаардлагыг биелүүлэх хүртэл жагсаал, цуглааныг   үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …