Өнөөдөр барилга бүтээн байгуулалтын Сүмбэр цамхаг ХХК болон Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нарын хамтарсан “Хөдөлмөр” хотхоны шав тавих ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр “Сүмбэр цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дэлгэрмаа “Тухайн нутаг дэвсгэр Монгол Улсын анхны тоосгоны үйлдвэр байсан газар. Барилгачин бид нарын анхны хана босгох ажил тоосго. Тоосгоны үйлдвэрийн суурин дээр манай компанийн төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Ерөнхийдөө нийслэлийн есөн дүүрэгт хүүхдийн том тоглоомын талбай, ногоон байгууламжтай хотхон их ховор, дандаа Хан-Уул дүүргээр түлхүү байдаг. Тэднээс ялгарах юу байхав. Баянзүрх дүүрэгт ногоон байгууламж, цэцэрлэгжилттэй хотхон бас бий болж болдог юм гэдгийг харуулахыг зорьж ажиллаж байна.” хэмээн ярилаа.
БЗД-ийн 39-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа тус хотхон нь 1080 айлын 16 давхар 9 блок, ногоон байгууламж бүхий цэцэрлэгжилттэй байхаар төлөвлөгдөж байна.
“Хөдөлмөр” хотхон эхний 108 захиалагчдаа онцгой урамшуулал зарлаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл “Сүмбэр цамхаг” ХХК 10 жилийн ойдоо зориулан “Хөдөлмөр”хотхоны захиалагчдадаа урьдчилгаагүй 2-3 жилийн хугацаатай хүүгүй, компанийн гэрээгээр авах боломжийг олгож байгаа билээ.
Тодруулбал, залуу гэр бүл болон анхлан байр авч байгаа хүмүүсээ дэмжих зорилгоор энэхүү урамшууллыг зарлаж байна.
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хөрөнгө оруулсан “Хөдөлмөр” хотхоны барилгын ажил 04 сарын 09 нээс албан ёсоор эхлэх бөгөөд тусдаа 120 хүүхдийн цэцэрлэг, 55 хувьд нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, худалдаа, үйлчилгээг нэг дор цогцлоон шийдэх зэрэг олон давуу талуудтай.
Борлуулалтын алба:88010007, 91010007, 99010007