Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн эхчүүдэд Алдарт эхийн I, II одон гардуулж байна.
Манай сайт өнөөдөр /2023.05.26/ Алдарт эхийн II одонгоо гардаж авсан дөрвөн сайхан хүүгийн ээж, Дархан бэр Х.Хандсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Алдарт эхийн одонгоо гардаж авсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Манай гэр бүл 1-15 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Одон авч байгаа бүх сайхан ээжүүддээ баяр хүргэе.
-Одонгоо энгэртээ зүүлгэхэд ямар сэтгэгдэл төрж байх юм бэ?
– Маш их баярласан. Дөрвөн сайхан хүү төрүүлж өсгөөд өнөөдөр Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одонгоо гардаж авсандаа маш их баяртай байна.
– Ерөнхийлөгч танд үг хэлсэн үү?
– Алдарт эхийн одонгоо гардаж авч байгаад баяр хүргэе. Гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэсэн.
– Дөрвөн хүү төрүүлж, өсгөж байгаа ээжийн хувьд ээж байх сайхны талаар сэтгэгдлээ хуваалцвал.
– Дөрвөн сайхан хүү төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж байгаадаа маш их баяртай байдаг. Хүүхдүүдээрээ “ЭЭЖЭЭ “гэж дуудуулах хамгийн сайхан даа.
Ugluu.mn сайтыг уншиж байгаа бүх ээжүүд, бяцхан үрсдээ удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.