Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Тулгар төрийн 2232 жилийн ой, Их Монгол Улсын 817 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 117 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Н.Жанцанноров, Ерөнхий продюсероор Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсероор А.Бүрэнбаатар нар ажиллахаар боллоо.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …