Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын мод” бүтээнэ

  “Хотын хэмнэл” тоглолтоо УБ Паласт энэ бямба гаригт тоглох Freezone хамтлаг үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон “Хайрын мод”-ыг тоглолтын тодорхой орлого болон залуусын хандивын хөдөлгөөнөөр бүтээх гэж байна. Урьдчилсан байдлаар энэхүү модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээх бөгөөд Эрдэнэзуу хийдийн мөнгөн модны жижиг загварыг монголын шилдэг төмрийн дархчуулаар урлуулж байрлуулах аж. Залуус хайрттайгаа болон ханьтайгаа энэхүү модонд ирж цоож зүүн хайраа мөнхөд бөхлөхийг бэлгэдэх юм.

Олон улс оронд хайрын мод байдаг. Зарим оронд цоожин дээр хайртай хосуудын сэтгэлийг үгийг сийлэн тамгалдаг. Аажимдаа ийм жижиг үйлчилгээ ч нээгдэх байх гэж Freezone-чууд найдаж байна. Freezone хамтлаг хайр сэтгэлийн олон сайхан дуутай. Залуусын хайр дурлалын гэгээн нандин бүхнийг дуулдаг тэд хайрын модыг Freezone-ий дуунд дуртай залуусын хөг сэтгэлээр бүтээх гэж байгаа нь энэ ажээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …